Улаанбаатар → Чикаго
Монголоос АНУ руу ачаа илгээх
Улаанбаатараас Чикаго болон АНУ-ын бусад хот руу агаарын ачаа хүлээн авна. Нислэгт гарснаас хойш ажлын 10–14 хоногт хүргэгдэнэ.
Тариф
Бутархай жинг дараагийн бүтэн кг-аар тооцно (1.3 кг → 2 кг). Барааны гарал үүслээс шалтгаалан АНУ-д ногдох импортын татварыг ачааны эзэн хариуцна.
Хүлээн авахгүй бараа
- Мал, хүнсний бүтээгдэхүүн
Ааруул, аарц, шар тос, борц, мах, хиам, ургамал, үр, хөрс, чацаргана
- Шингэн, эм, гоо сайхан
Сүрчиг, спрей, шампунь, тоник, шатамхай шингэн, эм, витамин, хүнсний нэмэлт
- Хуурамч брэнд, үнэт зүйл
Дууриамал брэндийн хувцас, цүнх, гутал, бэлэн мөнгө, алт, үнэт чулуу
- Лити батарейтай төхөөрөмж
Гар утас, таблет, зөөврийн компьютер
- Хуулиар хориглосон
Мансууруулах бодис, архи, тамхи, зэвсэг, тэсрэх бодис, салют
Ачаагаа задгай авчирна уу — ажилтан нэг бүрчлэн шалгаж бүртгээд савлана. Нэг хүний ачаанд хориотой бараа илэрвэл бусдын ачаа ч саатдаг тул агуулгаа үнэн зөв мэдүүлнэ үү.